top of page

Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудсанд  зочилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Манай Монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам цар хүрээгэй тэлж Англи хэлгүйгээр глобалчлагдаж буй ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээллийг олж авахад бэрхшээлтэй болсон байна. Дэлхийн Интернет мэдээллийн 75% орчим болон дэлхийн шилдэг 500 гаруй Их, Дээд сургууль англи хэлээр үйл ажиллагаагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэл дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ эрс өсч байна.

Иймээс англи хэлийг мэдээлэл харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн Terabyte төв нь 2009 оноос эхлэн олон улсын жишигт нийцсэн англи хэлний боловсролыг Монголчууддаа олгож байгаа билээ.

Бидний энэ хүсэл эрмэлзэл биелэлээ олж Монгол хүний саруул ухаан дэлхий ертөнцийг удирдан чиглүүлэх гэрэлт ирээдүй тун ойрхон байгаа гэдэгт итгэл төгс байна.

Бидэнд итгэл хүлээлгэн манай төвийг зорин ирж суралцаж буй мянга мянган залуустаа талархсанаа илэрхийлье.

Та бүхэндээ дэлхийн соёлт хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэл, гоёмсог хэллэгт англи хэлийг төгс эзэмшиж, хүсэл тэмүүлэл мөрөөдөлөө биелүүлж, англи хэл сурснаараа дэлхийн мэдээллийн цөмд нэвтэрч агуу их амжилтын эзэн болоорой гэж ерөөе!

Танийг гүнээ хүндэтгэсэн,

Д. Энх-Од

“Terabyte Star” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

                                                                  

 


 

bottom of page